НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ
"2021 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр иргэдийн дансанд шилжүүлнэ" гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Б.Жавхлан "Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж, татвараа төлсөн татвар төлөгч иргэн танд баярлалаа" хэмээв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.