Дорнод аймагт түргэвчилсэн шинжилгээ авах явуулын дөрвөн цэг ажиллаж байна.
Иргэд сайн дураараа шинжилгээ өгөхийг хүсвэл 8528-0074, 8534-0074 утсаар холбогдож хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэдгийг Шуурхай штабаас зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж, хүн амын дунд коронавируст халдвар тархсан байж болзошгүй байгаа учир гудамж талбай, олон нийт, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна. Тусгаарлалт хяналтад авсан иргэдээс гадна "Залуус" хороолол, "Хэрлэн Номин" худалдааны төвд коронавируст халдварын тохиолдол илэрсэн тул ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.