ЭМЯ хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргалаа
Сүүлийн 24 цагт 15.005 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас баралтын тоо 56 болсон харамсалтай мэдээ байна.
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлжээ.
Харин Улсын Онцгой комисс хатуу хөл хориог 7 хоног сунгах саналтай байгаа аж.
Хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр орой болох Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.