"Астразенека"-гийн вакцины 50.400 тунг хүлээн авчээ.
Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд “COVID-19” цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс "Астразенека" вакцины ээлжит 50.400 тунг өчигдөр хүлээн авчээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад гурав дахь ээлжийн вакциныг хандивлаж буй нь энэ юм.
Вакцин тээвэрлэсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” ОУНБ-д 22.59 цагт газардсан байна.
Түүнчлэн манай улс БНХАУ-ын Синофарм компаниас Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900.000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчрах юм.
Манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн нийт 800 мянга 140 тун вакцин хүлээн авсан. Тодруулбал,
Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун
Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун
Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун
Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.