Цар тахлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгнө

Цар тахлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгнө

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа "коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох горимын санал гаргалаа. Энэ цар тахлын эсрэг түр хороо байгуулагдсан ч өнгөрсөн 3 долоо хоногийн хугацаанд нэг ч хуралдаагүй. Тиймээс цар тахалтай холбоотой мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсч байна. Энэ хуралд Ерөнхий сайд УОК оролцох ёстой. Цаашид цар тахлаа браьж чадах юм уу үгүй юм уу. Үүнийг хэлэлцэх ёстой. Өмнөх Засгийн газар нимгэн хувцастай гаргасан ээжээс болж огцорсон. Гэтэл өнөөдөр 52 хүн нас бараад байна. Хүүхдийн өвчлөл 5000 гараад явчихлаа. Замын-Үүд дээрх автомашины авлигал гаарч байна. Хорих ангиуд дээр хүний эрх зөрчигдөж байна" гэлээ.

Ингээд УИХ-ын дарга маргааш 14:00 цагаас хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.