Үндэсний шигшээ багийнхан дархлаажуулалтын давтан тунг тариулав

Үндэсний шигшээ багийнхан дархлаажуулалтын давтан тунг тариулав

Үндэсний шигшээ багийнхныг коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлыг өчигдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.

Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо Монголын үндэсний олимпын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлт тавьж,  “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинжуулж эхэлсэн. Энэ дагуу 2021 оны гуравдугаар сарын 10-нд Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид вакцины эхний тунгаа хийлгэсэн юм.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, таэквондо, байт харваа, хүндийг өргөлт, гимнастик, пара таеквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлүүдийн 200 орчим тамирчин, дасгалжуулагчийг  дархлаажуулж дууслаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.