Бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлнө

Бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  танилцуулав. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Коронавируст халдварын улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдав. 

Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байна. Иймд  хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээв. 

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Төсөлд шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлөхөөр тусгасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо 2021-04-22

Үндэсний шигшээ багийнхан дархлаажуулалтын давтан тунг тариулав 2021-04-22

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг маргаашнаас үргэлжлүүлэхээр болжээ. 2021-04-22

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна 2021-04-22

Бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийг нас барснаас хойш 50 жил хүчин төгөлдөр байна 2021-04-22

Бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлнө 2021-04-22

Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна 2021-04-22

“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ 2021-04-22

Ц.Эрдэмбилэг: Эсрэг бие ямар хэмжээтэй үүссэн байгаагаар дархлаа тогтцыг шалгана 2021-04-23

Ц.Ганзориг: Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана 2021-04-23

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 2021-04-23