Ц.Ганзориг: Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана

Ц.Ганзориг: Вакцины хоёр тун хийлгэсэн хүмүүст хязгаарлалт тогтоохгүй байхыг журамд тусгана

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дархлаажуулах ажлыг маргаашнаас эрчимжүүлэхээр болсныг мэдээлсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар хариуллаа. 

-Орон нутагт дархлаажуулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Ц.Эрдэмбилэг: БНХАУ-аас ирж буй вакциныг эхний ээлжинд хоёрдугаар тунд хамрагдах хүмүүст хийнэ. Орон нутгийн хувьд, 147 714 иргэн Синофармын вакцин хийлгэсэн байна. Тиймд орон нутагт үргэлжлүүлэн хийх хоёрдугаар тунг илгээнэ. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутагт дархлаажуулах ажил зэрэг үргэлжилнэ. 

-Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүс хийлгэсэн баримт үзүүлээд ямарваа хязгаарлалтад орохгүй хэвийн ажиллаж болох уу?
Ц.Ганзориг: Маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, тодорхой журмуудыг эцэслэн батална. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн нийт 65 мянга орчим, хувийн хэвшлээр хийлгэсэн 10 мянган хүн байна. Хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Энэ бүхнийг тооцож бусад улс орнуудын адилаар, хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдээс PCR шинжилгээ нэхэхгүй байх, зарим хязгаарлалтад оруулахгүй байх зэргийг журамд тусган боловсруулж байна. Тухайлбал, хоёрдугаар тунгаа хийлгээд хөдөө орон нутагт явах иргэний хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зэргээр нарийвчлан зохицуулна. Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээллийг эцэслэж өгнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.