АТГ: Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.
Авлигатай тэмцэх газар өнгөрөгч долоо хоногт төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж хоёр албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
Одоогоор ажиллагаанд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.
Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Үүнд:
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
- Хахууль авах
- Хахууль өгөх
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
- Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- Дураар аашлах
- Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
- Цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах
Одоогийн байдлаар 28 мөрдөгч улсын хэмжээний авлигын болон цагдаагийн байгууллагын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өндөр ачаалалтай ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.