Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг батлав.

Хуулийн төслүүдэд, хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тусгажээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгээр гишүүнээс гаргасан саналын дагуу хүлэмжийн тоног төхөөрөмжийг хуулийн үйлчлэлд багтаахаар тусгажээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хуралдаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Ингэхдээ, чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын санал авсан зарчмын зөрүүтэй нэг саналын томъёоллыг төсөл тус бүрт тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа хууль хэрэгжих хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх гэснийг хэвээр үлдээх саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төсөл тус бүрээр гаргасан уг саналыг дэмжсэнээр хуулиудыг эцэслэн батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг дэмжив.

Статистик мэдээгээр, энэ хууль хэрэгжсэнээс хойш нийт нэг их наяд 47.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлжээ. Ингэснээр, тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгасан байна. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулах шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байна. Энэ нь зарцуулах хөдөлмөрийн нэмж өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. Нөгөө талаар Коронавируст цар тахалтай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АТГ: Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна. 2021-04-23

Манай улс 600 мянган тун "Вероселл" вакцин хүлээн авав 2021-04-23

Шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. 2021-04-23

АНУ-ЫН КОНГРЕССТ “ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ӨРГӨН БАРИВ 2021-04-23

Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра нарын албаны хүмүүстэй цахим уулзалт хийлээ 2021-04-23

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв 2021-04-23

Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй 2021-04-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов. 2021-04-23

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье 2021-04-23

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна 2021-04-23

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо 2021-04-23