МИАТ ТѲХК-ийн агаарын хөлөг тав дахь тивд хүрэв

МИАТ ТѲХК-ийн агаарын хөлөг тав дахь тивд хүрэв

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТѲХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хѳлѳг Ѳмнѳд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотын чиглэлд захиалгат нислэг үйлдлээ.

ѲАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон нислэг 24 цаг 2 минут, буцах нислэг 22 цаг 27 минут үргэлжилж ѳнѳѳдөр 6.44

цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д амжилттай газардав.

Энэ нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бѳгѳѳд МИАТ компанийн агаарын хѳлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсаныг тус компаниас мэдээлсэн юм.

Нислэг үйлдэхийн тулд агаарын замын дагуух нийт 20 улсын агаарын тээврийн удирдах байгууллагаас 24 тѳрлийн зѳвшѳѳрөл авах, тооцоо судалгаа хийх, урьдчилсан бэлтгэл хангах зэрэг ажлыг шуурхай амжилттай зохион байгуулжээ.

Монгол Улсаас анх удаа ѲАБНУ-ыг зорих түүхэн нислэгийг халдвар хамгаалал, аюулгүй байдлын нѳхцѳлийг бүрэн хангаж амжилттай гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо 2021-04-23

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ 2021-04-23

ОБЕГ: Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2021-04-23

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа 2021-04-23

НӨАТ-аас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 2021-04-23

МИАТ ТѲХК-ийн агаарын хөлөг тав дахь тивд хүрэв 2021-04-23

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн лавлагааг хэрхэн авах уу 2021-04-23

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав 2021-04-23

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа 2021-04-23

Монгол Улсад коронавирусний мутацид орсон тохиолдол бүртгэгдсэн 2021-04-23

ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга боллоо 2021-04-23