Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо

Дэлхийн банкнаас зохион байгуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн Сайд нарын дугуй ширээний дээд хэмжээний цахим уулзалт 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдал-Хүнсний систем 2030” сэдвийн хүрээнд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн сайд нар, Дэлхийн банкны удирдлага, хатагтай Мари Пангестү, хатагтай Викториа Кваква, ноён Юрген Фөгэлэ, АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг) болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ковид-19 цар тахал Монгол Улсын хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөллийн тухай мэдээлэл өгч, урт хугацааны сорилтыг даван туулах, хөдөө аж ахуй-хүнсний системийг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээ, шинэчлэлтийн тухай танилцуулж, харилцан санал солилцлоо. 

Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн шинээр 100 сая ам.долларын төсөвтэй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” цогц төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

“Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл нь дараах үндсэн зорилготой. Үүнд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулах тогтвортой хөгжлийн зарчим, дадлыг нэвтрүүлэх замаар ногоон, хариуцлагатай хөдөө аж ахуй болон мал аж ахуйг дэмжинэ.
  2. Кластер, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, ногоон, өрсөлдөх чадвар өндөртэй хөдөө аж ахуйн кластеруудыг бий болгоно.
  3. Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл, цахим хөдөө аж ахуйг бий болгоход чиглэгдэж, зах зээлийн өнөөгийн дэд бүтцийг сайжруулж, бэхжүүлнэ.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д тусгасан “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг хангахад дээрх төсөл чухал хувь нэмэр оруулах юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2022 он хүртэл татвараас чөлөөлөв 2021-04-23

Б.Буянтогтох: Энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй 2021-04-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр цахимаар болов. 2021-04-23

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье 2021-04-23

Б.Ууганбат: Иргэдээ дархлаажуулалтад хамруулахад бэлэн болоод байна 2021-04-23

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо 2021-04-23

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад шаардлага хүргүүллээ 2021-04-23

ОБЕГ: Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2021-04-23

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэл сунгалаа 2021-04-23

НӨАТ-аас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа 2021-04-23

МИАТ ТѲХК-ийн агаарын хөлөг тав дахь тивд хүрэв 2021-04-23