Синофарм үйлвэрийн 300 мянган тун вакцин “Буянт-Ухаа”-д буулаа
БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900 мянган тун "Вероселл" вакцины 3 дахь татан авалтын 300 мянга нь 14.41 цагт "Буянт-Ухаа" ОУНБ-д буусныг ОБЕГ-ын цахим хуудсанд мэдээлэв.
Манай улс өмнө нь манай улс коронавирусний эсрэг “Вероселл” вакциныг 600 мянган тунг татан авсан юм.
Цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэхэд шаардагатай санхүүжилтийг улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орны хөнгөлөлттэй зээл тусламжаар бүрдүүлжээ.
"Вероселл" вакцины 2 дахь тунг 8 долоо хоног буюу 56 хоногийн дотор тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэж үзэж байгаа аж.
Засгийн газар “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүдийг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.