QR кодтой автомашин замын хөдөлгөөнд оролцоно

QR кодтой автомашин замын хөдөлгөөнд оролцоно

УОК төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг хөл хорионы үед QR кодтой авто машинаар замын хөдөлгөөнд зорчуулах тухай тушаал гаргалаа.

Тушаалд дурдсанаар, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг энэ сарын 25-нд танилцуулах бөгөөд QR код олгох зөвшөөрлийг АТҮТ хариуцах аж.

Хөл хорио тогтоосон энэ сарын 10-наас 25-нд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 6.30-10.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагт хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтуудыг зорчуулж байсан. Энэ үеэр автомашины  QR код шаардахгүй байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.