Агаарын тээврийн салбарын орлого 13.3 тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

Агаарын тээврийн салбарын орлого 13.3 тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

Агаарын тээврээр 2020 оны эхний хоёр сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 тонн буюу 22.7 хувиар буурчээ. Хоёрдугаар сард 182.7 болж өмнөх сараас 259  тонн буюу 58.6 хувиар буурсан байна.

Агаарын тээврээр зорчигчид 2020 оны эхний хоёр сард давхардсан тоогоор 178 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 19.9 мянган хүнээр буурчээ. Хоёрдугаар  сард агаарын тээврээр зорчсон зорчиг   65.2 мянган хүн болж, өмнөх сараас 47.6  мянган хүнээр буурав.

Агаарын тээврийн салбарын (үндэсний тээвэрлэгч) орлого 2020 оны эхний хоёр сард 48  тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.3 тэрбум төгрөг буюу 21.7 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.