16:05 цагт Улаанбаатарт ирэх 250 иргэний 47-г Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт ТУСГААРЛАНА

16:05 цагт Улаанбаатарт ирэх 250 иргэний 47-г Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт ТУСГААРЛАНА

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Өнөөдөр өглөө 08:25 цагт МИАТ-ийн тусгай үүргийн онгоц Сөүл рүү ниссэн. Төлөвлөсөн хуваарь ёсоор 16:05 цагт  250 иргэнийг Улаанбаатарт авчирна. Тэднээс эрүүл мэндийн шалтгаантай 47 хүнийг Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт аваачих бол 203 иргэнийг “Энх Саран” сувилалд тусгаарлана.

Сөүлээс ирэх иргэдийн ачааг  14 хоногийн хугацаанд нисэх буудалд тусгаарлана. Нисэх буудал иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй учраас зорчигчдын ар гэрийнхэн нисэх буудалд ирэхгүй байхыг хүсье гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.