Төлбөрийн картын системийг бүрэн шинэчиллээ
Монголбанкнаас төлбөрийн картын системийг энэ сарын 25-нд бүрэн шинэчилж, шинэ системийг амжилттай нэвтрүүллээ.
Азийн хөгжлийн банкны “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд санхүүжилсэн, Англи улсын “TranzWare” cистем нь шинэ төрлийн гүйлгээг дэмжих, системийн нууцлал аюулгүй байдал, ачаалал, хүчин чадлыг бүрэн хангах олон улсын стандартыг хангажээ.
Тус системийг нэвтрүүлснээр банкууд, оролцогчид хөрөнгийн удирдлага буюу нөөцийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлж байгааг Монголбанк мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.