БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 500-аар нэмэгдэж нийт 119,387-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 500-аар нэмэгдэж нийт 119,387-д хүрэв. Шинээр илэрсэн 500 тохиолдлын 31 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 108,850 (+375) иргэн эдгэрсэн бол 1,817 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,672,979 (+18188) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,475,508 (+17164) иргэний хариу сөрөг гарч 78,084 (+524) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,720 (+121) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 6140 хүн хамрагдаж нийт 2,266,888, 2 дугаар тарилгад 367 хүн хамрагдаж нийт 104,905-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.