БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 661-ээр нэмэгдэж нийт 122,007-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 30-ны 00.00 цагийн байдлаар 661-ээр нэмэгдэж нийт 122,007-д хүрэв. Шинээр илэрсэн 661 тохиолдлын 19 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 111,422 (+635) иргэн эдгэрсэн бол 1,828 (+3) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,848,292 (+42513) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 8,643,774 (+39733) иргэний хариу сөрөг гарч 82,511 (+2119) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,757 (+23) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгын эхний тарилгад 241,967 хүн хамрагдаж нийт 3,056,004, хоёрдугаар тарилгад 30,010 хүн хамрагдаж нийт 198,734-д тус тус хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.