БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 2020 онд өмнөх оны мөн үеийнхээсээ 15 хувиар өссөнийг Солонгосын Гаалийн ерөнхий газар, Гоо сайхны бараа бүтээгдэхүүний холбооны тайлан харуулжээ.Тодруулбал, өнгөрсөн онд гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 6.12 тэрбум ам.долларт хүрчээ. Харин ийм төрлийн бүтээгдэхүүний импорт 2020 онд өмнөх оныхоос 10.7 хувиар буурч, 1.07 тэрбум.долларт хүрсэн байна.

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт 2012 оноос хойш жил тутам хоёр оронтой тоогоор өсөж байсан боловч 2019 онд саарч, ердөө 4.2 хувиар өсөөд байжээ.Ийм төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж буй нь хилийн чанадад “hallyu” хэмээх соёлын давлагаа эрчээ авч буйтай холбоотой байна. 

Улс орноор авч үзвэл, БНХАУ руу 2020 онд хийсэн гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 24.6 хувиар, Япон 58.7 хувиар, Вьетнам 17.6 хувиар тус тус өсжээ.Өнгөрсөн онд БНСУ-ын нийт экспортын хэмжээ 512.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оныхоос 5.4 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 500 хүн илэрчээ... 2021-04-26

Asiana Airlines компанийн захирал асан сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй ажилтнуудад чөлөө өгөөгүйн улмаас торгуулжээ. 2021-04-26

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон Оскар-ын эзнээр  тодорлоо. 2021-04-26

Ромын пап БНАСАУ-д айлчлах хүсэлтэй байгаа 2021-04-26

БНСУ-д 3 долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дүрмийг зөрчсөн 2700 гаруй хүн баригджээ. 2021-04-26

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ 2021-04-26

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 512 хүн илэрчээ... 2021-04-27

73 настайдаа “Оскар” гардсан Юн Ё Жоны тухай НАЙМАН БАРИМТ 2021-04-27

БНСУ-д коронавирусний хувилбараар халдварласан тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-27

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 775 хүн илэрчээ 2021-04-28

БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна. 2021-04-28