БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна.

БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна.

Үндэсний их хурал дээр Улс төрийн хэргийн зөвлөлийн  гишүүн Квон Ин Хи нь Санхүүгийн  хороогоор дамжуулан Криптовалютын хөрөнгө оруулагчдын мэдээлэл авахад “ Bithumb, Upbit, Kobit, Coinone” зэрэг дөрвөн томоохон биржид энэ оны эхний улирал гэхэд шинээр элссэн нийт 2,495,289 хүн байна гэж хэлжээ.

2,459,289 хүнээс 20 иод насныхан 816,000 хүн буюу 32,7%, 30 иад насныхан 768,765 хүн буюу 30,8% -ийг эзэлж үүгээр 20,30 насныхан нийт элссэн хүмүүсийн  талаас илүү хувийг эзэлдэг болохыг тогтоожээ.

Сүүлийн үед 20, 30  насныхан криптовалютын хөрөнгө оруулалтанд улайрахан улам нэмэгдэж байгаа тул нөгөө талаар "виртуал валютын донтолт" -ын шинж тэмдгүүдийн талаар гомдолж буй хүмүүс  гарч иржээ.

Сөүлд амьдардаг ажилтан /Нам-Му 28 настай / хэзээнээс мэдэхгүй нэг мэдэхэд л “ Койн ” ий ашигын хувь хэмжээнээс болон  өдөр бүр уйлах, инээх гэх мэт донтолтын шинж тэмдэг илэрч байсан гэдгээ хэлсэн байна. “ Койн ” хийж эхэлснийхээ дараа өндөр ашигыг нэг өдрийн дотор олж улмаар банкинд мөнгө эсвэл хувьцаа хадгалж чадахгүй байна.  Шинэ “ койн ” хайж, илүү өндөр ашиг өгдөг өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнийг хайж олох нь улам бүр нэмэгдэж байна" гэж тэр хэллээ.

Өнгөрсөн жилийн сүүлчээс криптовалютад хөрөнгө оруулж эхэлсэн, ажилд орох гэж  бэлдэж байгаа оюутан / Пак Му 24 настай / богино хугацаанд өндөр ашиг олсон бөгөөд ажилд орохын тулд бэлдэх ёстой боловч эсрэгээр хөрөнгө оруулалтанд цагаа их зарцуулдаг болжээ.

“ Койн ” хөрөнгө оруулалтын хүсэл эрмэлзэл нь ихэвчлэн залуу үеийнхний дунд хүчтэй байдаг боловч маш их хэлбэлзэлтэй, үл мэдэгдэх криптовалют олон байдаг тул хөрөнгө оруулалтад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд гомдоллож байна.

Санхүүгийн хорооны дарга  Ин Сон Су өнгөрсөн  22-ны өдөр Үндэсний Их хуралд Улс төрийн асуудалын  ерөнхий хуралдаан дээр виртуал валютын зах зээлийн хэт халалтаас болж хөрөнгө оруулагчдад учирсан хохирлын талаар "Засгийн газар виртуал активт хөрөнгө оруулсан бүх хүмүүсийг хамгаалж чадахгүй гэж хэлсэн байна.

Өдөржингөө 24 цагаар арилжаалагддаг криптовалютын зах зээлийн өнөөгийн байдлыг ажиглахыг эрмэлздэг хөрөнгө оруулагчдыг шүүмжилсэн дуу хоолой гарч байв.

/ Кун Му 28 настай/ ажилтан "Намайг үдийн цайны цагаар хооллохоор хоолны газар ороход залуу ажилчид ухаалаг гар утсан дээрээ койн ханшийг ажиглаж байна"  энэ зүйлийг  өдөржингөө харах ёстой юм уу ?  би ийм зүйл хийдэггүй ш дээ  гэж хэлдэг гэжээ.

Нөгөөтээгүүр, криптовалютын хөрөнгө оруулалт нь 20,30 насныхны  ажил эрхлэлт, орон сууцны бэрхшээлийг шийдэж чадах хамгийн сүүлийн найдвар шиг байгаатай адил яаралтай уриалга ухуулга  гарч байна.

2017 оноос Биткойн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн ажилтан /Ким Мо 29 настай /  сайн ажилд ороод мөнгө олсон ч  Сөүлээс ганц ч орон сууц худалдаж авч чадахгүй өнөөгийн  бодит байдал юм. "Биткойн бол одоогийн үеийн цорын ганц шат" гэж тэр хэлэхдээ "Энэ нь аюултай гэдгийг мэдэхгүйдээ биш, гэхдээ үүнээс өөр сонголт байхгүй тул би үүнийг хийх ёстой гэж хэлжээ

 

Эх сурвалж : Yonhap news 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.