БНСУ-ын “Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна

БНСУ-ын “Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Kia” компани, цэнэг хураагуур нийлүүлэгч “SK Innovation” компанитайгаа хамтран цахилгаан хөдөлгүүртэй автомашины дууссан цэнэг хураагуурыг дахин боловсруулна. Ингэснээр үнэт металлуудыг гарган авахаас гадна хаягдлыг бууруулах ажээ.

“SK Innovation” нь “Kia”-гийн “EV6” гэх мэт цахилгаан хөдөлгүүртэй загваруудын лити-ион цэнэг хураагуурыг нийлүүлдэг бөгөөд талууд 2020 оны гуравдугаар сард түншилж эхэлснээсээ хойш дууссан цэнэг хураагуурыг ашиглах чиглэлд хамтран ажилласаар иржээ.

Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын эрэлт өсөж буйтай зэрэгцэн үүнд ашигладаг лити, никель, кобальт зэрэг түүхий эдийн хэрэгцээ ч мөн нэмэгдэх болоод байгаа юм. Түүнчлэн эдгээр нь цэнэг хураагуурын зардлын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг байна.

Иймээс цэнэг хураагуурыг дахин боловсруулах нь эдийн засгийн үр өгөөжтэйгээс гадна хөрс болон гүний усыг бохирдуулдаг материалын хаягдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж “SK Innovation” компани мэдээлжээ.

БНСУ-ын Эрчим хүчний яамны тооцоогоор, цахилгаан автомашины дууссан цэнэг хураагуурын тоо 2020 онд 1400 байсан бол 2030 онд 67 мянга, 2040 онд 2.45 саяд хүрэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 775 хүн илэрчээ 2021-04-28

БНСУ-д өндөр эрсдэлтэй, өндөр ашигтай “ Биткойн донтолт “ 20, 30 насныхны дунд их байна. 2021-04-28

БНСУ-ын “Samsung”-ийн өв залгамжлагчид түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлнө 2021-04-28

БНСУ-д өөрийгөө шинжлэх оношлуурыг худалдаална 2021-04-28

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 680 хүн илэрчээ... 2021-04-29

БНСУ-ын “Kia”, “SK Innovation” хамтран цэнэг хураагуурыг дахин боловсруулна 2021-04-29

БНСУ 30-аас дээш насны цэргийнхнээ AstraZeneca вакцинаар дархлаажуулж эхэлжээ 2021-04-29

БНСУ-д вакцинд бүрэн хамрагдсан иргэд тусгаарлалтаас чөлөөлөгдөнө 2021-04-29

Умард Солонгосын хөлөг онгоцнууд Хятадын боомтуудад нэвтэрч эхэлжээ 2021-04-29

БНСУ-ын “Samsung Electronics” компанийн орлого ихээхэн өсжээ 2021-04-29

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 661 хүн илэрчээ... 2021-04-30