Шинжилгээгээр 1356 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1356 хүн "COVID-19"-өөр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 28 тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлыг задалж танилцуулбал, 4 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар транзит онгоцоор Энэтхэгээс ирсэн Монгол Улсын нэг иргэн, 4 дүгээр сарын 23-нд Казахстан улсаас ирсэн Монгол Улсын 8 иргэн, 4 дүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор Энэтхэг улсаас ирсэн 19 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Энэтхэг улсын 18 хүн Дорноговь аймагт, нэг хүн Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 35 979 болж байна.
Сүүлийн 24 цагт 923 эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 19 642 боллоо. Түүнчлэн коронавирусээр халдварласан 8 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 110 хүн эндээд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, одоогоор коронавируст халдварын улмаас 4746 хүн эмчлүүлж байгаагаас 112 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 460 нь хүнд, 1579 нь хүндэвтэр, 2591 нь хөнгөн оноштой байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.