"Гашуун сухайт" боомтод ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН жолоочоос халдвар илэрчээ.

"Гашуун сухайт" боомтод ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН жолоочоос халдвар илэрчээ.

Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 35979 бүртгэгдээд байна. 

Тэгвэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтод халдварын тохиолдол бүртгэгдэж, үйл ажиллагааг нь түр зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, тус хилийн боомтоор урд хөршийг зорихоор явж байсан жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэрбээр коронавирусний халдварын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгээд байжээ.

Одоогоор ойрын хавьтал болон дам хавьтлыг тодорхойлж, шинжилгээнд хамруулж байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.