БНСУ Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.

БНСУ энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдаа “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.Солонгосын Спорт, Олимпын хорооны мэдээлснээр, Олимпын тамирчид, дасгалжуулагчдаас бүрдсэн эхний бүлгийн 100 хүн Сөүл хотын Үндэсний эрүүл мэндийн төвд пүрэв гарагт “Pfizer”-ийн вакцин хийлгэжээ.
БНСУ Олимп, Паралимпын наадмыг зорих 931 тамирчин, дасгалжуулагч, ажилтнаа дөрвөн бүлэг болгон тавдугаар сарын 4 гэхэд эхний тун вакцинд хамруулахыг зорьж байгаа ажээ.Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол Паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм.
Энэхүү наадамд оролцох тамирчдад “COVID-19”-ийн вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавиагүй ч боломжтой тохиолдолд вакцин хийлгэхийг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.