Самсунг группийн өв залгамжлах тал хувийг И Жэ Юн өвлөн авчээ.
Самсунг Электрониксийн И Гон Хи ерөнхийлөгч нас барсанаар түүний эзэмшиж байсан өв залгамжлалын дэлгэрэнгүй мэдээлэлийг өчигдөр 30-ны өдөр ил болгожээ. Самсунг Электрониксийн дэд дарга том хүү И Жэ Юн нь Самсунг группд тавих хяналтаа чангатгах болно. Талийгаач И Гон ХИ даргын өв хөрөнгийн талийгаачийн ар гэрийнхэнд аль болох адил тэгш хуваарилагдана гэж хэлжээ.
Самсунг Дэд дарга И Жэ Юн нь “ Самсунг Life “ компанийн 20.76% -ийн хувьцааны талыг өвлөн авсан байна. Самсунг Life бол Самсунг Электрониксийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Самсунг групп бүтцийн гол цөм юм.
Самсунг Электрониксийн хувьцааг гурван ах дүүс ижил хуваажээ.
Талийгаач И Гон Хи ерөнхийлөгчийн эзэмшиж байсан Самсунг группийн хувьцааны гол цөм болох Самсунг Электрониксийн үндсэн хувьцааг түүний эхнэр, Лиумын Урлагийн Музейн захирал Хун Ла Хи болон тэдний хүүхдүүд И Жэ Юн , И Бү-Жин, И Со-Хён нар харьцааны дагуу (3: 2: 2: 2) харьцааны дагуу хууль ёсны өв залгамжилжээ. Дэд дарга И Жэ Юн Самсунг Life даатгалын тал хувийг өвлөн авсан бол Шилла Зочид буудлын компанийн ерөнхийлөгч И БҮ Жин 33,3%, Самсунгийн халамжийн сангийн дарга И Со Хён 16,6% -ийг хуваан авч Хун Ла Хи нь өв залгамжлалаас татгалзсан байна.
Үүний зэрэгцээ Самсунг группийн гэр бүл нь Сөүл дэх Ёнсан татварын албанд нийт 12 их наяд воны өв залгамжлалын татвараас 2 их наяд воныг төлжээ. Үлдсэн өв залгамжлалын татварыг тэд ирэх таван жилд хэсэгчлэн хувааж төлөхөөр төлөвлөж байна.
Мөн талийгаач самсунг группийн ерөнхийлөгч И Гон Хигийн жагсаалтад ороогүй цорын ганц хувьцаа болох “ Самсунг Lions ”-ийн 5000 ширхэг (2.5%) хувьцааг Дэгү хотод хандивлажээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.