Чех улсад байгаа Монгол иргэдийн анхааралд
Коронавирустэй холбоотойгоор Чех улсад
энэ сарын 15-24-ний хооронд хөл хорио тогтоожээ. Иргэд ажилдаа ирж,
очих, хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн байгууллага, ШТС гэсэн нэн
шаардлагатай газруудаар үйлчлүүлэхээс бусдаар гадуур явахыг хоригложээ.
Түүнчлэн тус улсад байгаа гадаадын иргэд
хаана ажилладаг тухай батлах баримт, тодорхойлолт, ажлын карт, паспорт
зэргээ байнга биедээ авч, шалгалт үзлэг таарвал үзүүлэх хэрэгтэй аж.
Тэгэхээр тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд үүнийг анхаарахад
хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.