ДЭМБ: “Moderna” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

ДЭМБ: “Moderna” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Америкийн “Moderna” компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

ДЭМБ коронавирусний тав дахь вакциныг бүртгэж буй нь энэ юм. Тус байгууллага өмнө нь “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Serum” хүрээлэн, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон юм.

ДЭМБ ийм зөвшөөрлийг чанар, аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээнд нийцсэн вакцинуудад олгодог бөгөөд ийнхүү бүртгэх нь зарим улс оронд аливаа вакцинд зөвшөөрөл олгох үйл явцаа түргэсгэхэд нь тус нэмэр болдог. ДЭМБ “Moderna”-гийн вакциныг бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакцинд зөвшөөрөл олгоод байсан юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцины хадгалах горим нь нэмэлт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бууруулах боломжтой ажээ. Тодруулбал, уг вакциныг 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой гэдгийг “Moderna” компани мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Киргизстан, Тажикстаны хилийн мөргөлдөөнд 4 хүн амь үрэгджээ. 2021-05-01

Ирланд улс Энэтхэг, Монголыг хар жагсаалтад орууллаа 2021-05-01

Хятадын зүүн хэсэгт орших Жянсу мужийн Наньтун хотод хүчтэй салхилж, аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэв 2021-05-01

Израилд шашны баярын үеэр хүний хөлд дарагдан 44 хүн амь насаа алдав. 2021-05-01

Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой 2021-05-01

ДЭМБ: “Moderna” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. 2021-05-01

АНУ-д 100 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна 2021-05-02

Улс орнууд Энэтхэгт маш хурдтай халдварладаг коронавирусний давхар мутациас болгоомжилж байна 2021-05-02

 Нью Дели хотод 4 минутад нэг хүн амиа алдаж байна. 2021-05-03

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Лондонд хүрэлцэн очжээ. 2021-05-03

Ж.Салливан: АНУ хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна 2021-05-03