ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг дэвшүүлэхээр боллоо
Т.Доржханд: "Зөв ХҮН Электорат эвслийн төлөөлөх зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 2 дугаар тогтоолыг танилцуулъя.
2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх тухай:
Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт 27.27.1-т заасныг болон Зөв ХҮН электорат эвслийн 1.2, 2.2, 2.7, 3.1, 3.4, 3.5-д заасныг тус тус үндэслэн тогтоох нь:
Зөв ХҮН электорат эвслийн удирдах зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанд явуулсан нууц санал хураалтын үр дүнгээр 66.7 хувийн санал авсан Дангаасүрэн овогтой Энхбатыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус эвслээс нэр дэвшүүлсүгэй!" гээд тус намаас нэр дэвшигчийг ийн зарлалаа.
Ийнхүү ХҮН-аас Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.