Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зарим нэг улс төрийн алиа салбадай нарт анхаарауулчы гэж бодож байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.05.02/ хөдөө, орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Улмаар хөдөө, орон нутагт халдварын эсрэг вакциныг түгээж эхэллээ.
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн автомашинууд ХӨСҮТ-өөс хөдөллөө. Монгол Улсын 21 аймаг руу вакцин түгээх үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцов.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч вакцин татан авахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй хэр нь битгий гай бол гэж хэлмээр байна. Энэ зүйл дээр ч гэсэн манай зарим улстөрчдийн хариуцлаггүй үйлдэл нөлөөлсөн байна. Вакцины татан авалтад нөлөөлсөн байна.
Цар тахлын хажуугаар би улстөржихгүйг хичээж ирсэн. Асар их тэвчээр гаргаж явж байна. Гэхдээ би бас нэг их тэвчээд яваад байдаг хүн ч биш. Би ажлаа л хийж байна.Зарим нэг улс төрийн алиа салбадай нарт анхаарауулчы гэж бодож байна.
Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана гэж бодож байна. Эрүүл мэндийн том системийн эсрэг явж, зохион байгуулалттай буруу мэдээлэл өгч байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Энэ асуудал дээр нэр бүхий улс төрийн алиа салбадай нарт хатуухан анхааруулж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.