Ринчиннямын Амаржаргал: Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй

Ринчиннямын Амаржаргал: Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй

МЭДЭГДЭЛ

Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ,

АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнэ-ээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна.

Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай.

Р.Амаржаргал

2021-05-02

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.АМАРСАЙХАН: Та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна... 2021-05-01

Тордай Ганболд: Сонгуультай холбоотой өөрийн үзэл бодлоо илэрхийлэв 2021-05-02

Дагвадорж Ганбаатар: ‘Mongolian Changa’ гүүний үр төл өндөр зэрэглэлийн ‘Kentucky Derby’ -д аваргаллаа. 2021-05-02

Б.Жаргалсайхан: АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль зэрэглээ болоод сарнив бололтой. 2021-05-02

Т.Оюунгэрэл: Цаашдын улс төрөө зөвхөн залууст зориулна. 2021-05-02

Ринчиннямын Амаржаргал: Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй 2021-05-02

A.Отгонбаатар: Эрх мэдлээ голсон АН МАН зодоон энэ ард Түмэн хамаатай гэж үү? 2021-05-06

Facebook дээр олон хандалт авсан иргэний үзэл бодол 2021-05-07

МАН-н шийдвэрийн талаар #MeTooMongolia хөдөлгөөний байр суурь 2021-05-13

Улаан бал ярилцлагын нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу : МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаар юу хэлэв!!! 2021-05-14

"Ме too" хөдөлгөөний зохицуулагч М.Нарантуяа МАН-д хандана гэлээ 2021-05-17