Д.Сумъяабазар: Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болголоо

Д.Сумъяабазар: Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Мөн газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллахыг албаныханд даалгалаа. Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахыг Захирагчийн ажлын алба, бусад инженерийн байгууллагуудад үүрэг болгосон.

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, арчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх, дуусгах чиглэл өгсөн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт даалгав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна. 2021-05-03

Д.СУМЪЯАБАЗАР: ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье. 2021-05-03

УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй боллоо. 2021-05-03

Харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны тайралт, хэлбэржүүлэлтийг шуурхай хийх үүрэг өглөө 2021-05-03

Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакциндаа бүрэн хамрагдлаа 2021-05-03

Д.Сумъяабазар: Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болголоо 2021-05-03

Г.Занданшатар: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан илгээлт гаргав 2021-05-03

Л.Энхсайхан: БНХАУ-ын “Вероселл” вакциныг жирэмсэн хүнд тарихгүй 2021-05-03

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. 2021-05-03

Халдвар илэрсэн шүүхийн ажилтнуудыг гэрт нь тусгаарлалаа 2021-05-03

Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ 2021-05-03