Шинжилгээгээр 1015 хүнээс коронавирус илэрлээ.

Шинжилгээгээр 1015 хүнээс коронавирус илэрлээ.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.05.03)

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1,015 хүнээс коронавирус илэрчээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудын 998 нь дотоодод бүртгэгджээ. Үүнийг задалбал, 895 нь нийслэлд, 103 нь орон нутагт бүртгэгдсэн бол  эмнэлгээс шалтгаалах нэг халдвар илэрчээ. Харин гадаадаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Энэтхэг Улаанбаатарын онгоцоор дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ирсэн  Энэтхэг улсын 16 иргэн коронавирусээр халдварласныг давтан шинжилгээгээ тогтоожээ. Энэ хүмүүс Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  40,396 болж байна. 

Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 7 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 126 хүн эндээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.