Сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.05.04)
Сүүлийн 24 цагт ковидоор өвчилсөн 1401 хүн эдгэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо. Эдгээр хүмүүс нь ханиад хүрээд эдгэрдэгтэй адил бүрэн эдгэрээд энгийн амьдралдаа орох боломжтой болж байгаа учраас ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ялгаварлахгүй байхыг хүсье.
Эдгэрсэн 1401 хүний 418 нь эмнэлэгт эмчлэгдэж байгаад эдгэрлээ. Харин 983 нь гэрийн ажиглалт тусгаарлалтаас эдгэрч гарсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4869 хүн эмчлэгдэж байна.
- Хөнгөн - 2717 (55.8%)
- Хүндэвтэр - 1545 (31.7%)
- Хүнд - 486 (10%)
- Маш хүнд - 121 2.5%)
Мөн сүүлийн 24 цагт эмнэлэг рүү 367 хүнийг шилжүүлсэн бол гэрийн ажиглалт руу 683 хүнийг шилжүүлжээ. Ингээд гэрийн ажиглалтад хөнгөн хэлбэрээр өвчилсөн 8214 эмчилгээ үйлчилгээ авч байна. Харин эмнэлэг рүү шилжүүлэх үү, гэрт нь үлдээх үү гэдэг тандалт судалгаа үргэлжилж байгаа 2835 хүн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.