ЭМЯ-нд хамгаалалтын хувцас, амны хаалт хандивлав

ЭМЯ-нд хамгаалалтын хувцас, амны хаалт хандивлав

НҮБ-ын Хүн амын сан, RioTinto, Оюутолгой хамтран хэрэгжүүлж буй "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд 510 ширхэг хамгаалалтын хувцас, 560 ширхэг N95 амны хаалт зэрэг 4976 ам.долларын үнэ бүхий хувцсыг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийт 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй   уг төслийг 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж буй юм.

Тус хандивын хамгаалалтын хувцас, амны хаалтыг коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад хүлээлгэн өгнө гэдгээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцлов. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, RinTinto болон Оюутолгой зэрэг компанид талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Хандив гардуулах ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Шинэтөгс, хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө болон RioTinto компаний мэдээлэл олон нийттэй харилцах ерөнхий зөвлөх Э.Нарантунгалаг нар оролцов.

Ташрамд дурдахад, уг төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 19 тоног төхөөрөмжөөс бүрдсэн PCR-ийн цогц лабораторийг байгуулж хүлээлгэн өгчээ.  Мөн Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг, Дорноговь аймгийн сумын өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн анхан шатны алсын зайн үйлчилгээг үзүүлэх 100 орчим багцыг хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.