Ханх сум орчимд нэгдүгээр сараас хойш 60 гаруй мянган удаа газар хөдөлжээ

Ханх сум орчимд нэгдүгээр сараас хойш 60 гаруй мянган удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш өнөөдөр 12.00 цагийн байдлаар 62 034 удаа газар хөдлөлт бүртгэгджээ.

Үүний 200 гаруй нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байсныг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол өчигдөр мөн бүсэд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.