Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ. “The Guardian” хэвлэлд мэдээлснээр, эмч нар хэт авиан оношилгоогоор долоон ихэр хүүхэд илрүүлсэн ч есөн хүүхэд төржээ.

Мягмар гарагт 25 настай Халима Сиссе Мароккод таван охин, дөрвөн хүү төрүүлсэн байна.

Сиссе жирэмсэн байх үедээ олны анхаарлыг татсан байна. Гуравдугаар сард эмч нар түүнд тусгай эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай гэж мэдэгдсэний дараа Малигийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Бах Ндав түүнийг Морокко руу явуулжээ.

Ээж, таван охин, дөрвөн хүүгийн биеийн байдал сайн байна гэж Малигийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тэд хэдэн долоо хоногийн дараа эх орондоо ирэх гэнэ.

Мороккогийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рачид Кудхари тус улсад ийм олон ихэр хүүхэд төрсөн тохиолдол гарч байгаагүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Трампын “Facebook” хаягийг бүрмөсөн хаах эсэхийг лхагва гарагт шийднэ 2021-05-04

Энэтхэгт халдварын улмаас 175 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нас барсан 2021-05-04

АНУ-ын Флорида мужид бүх хязгаарлалтыг цуцалсан. 2021-05-04

Мексикт гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. 2021-05-05

АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог 15 мянгаар баталсан 2021-05-05

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ 2021-05-05

Данийн “Pandora” компани байгалийн очир эрдэнэ ашиглахаа зогсоов 2021-05-05

Дэлхий даяар “Ковид-19”-ийн МУТАЦИД ОРСОН 10 ХУВИЛБАР бүртгэгдсэн 2021-05-06

“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. 2021-05-06

“Starship” сансрын хөлгийн туршилтын загвар амжилттай газарджээ. 2021-05-06

Унгар хүн амынхаа тал гаруйг нь вакцинд хамруулсан Европын анхны улс болжээ. 2021-05-06