АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог 15 мянгаар баталсан

АНУ энэ онд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоог 15 мянгаар баталсан

АНУ-ын Ерөнхийлөгч  Жозеф  Байден  өнгөрсөн  10 дүгээр сарын 1-нээс эхэлсэн 2021 онд хүлээн авах  цагаач, дүрвэгсдийн тоог нэмж  62500-д  хүргэсэн  тухай  Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд  тэмдэглэжээ.Байдены өмнөх Ерөнхийлөгч Дональд Трамп  өнгөрсөн оны 10 сард санхүүгийн энэ жилд хүлээн авах цагаач дүрвэгсдийн тоо 15 мянгаар тогтоож баталсан байсан юм.

Энэ нь 1980 оноос хойших  хамгийн бага тоо байсан.Ерөнхийлөгч Байден энэ тоо хязгаарыг өөрчлөхгүй байхаар өнгөрсөн 4 дүгээр сард шийдсэн байсан ч эрс шүүмжлэлтэй тулгарч, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нь эцсийн шийдвэр биш байсан хэмээн залруулахад хүрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.