ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ-нд өглөө

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын материалыг СЕХ-нд өглөө

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өгч байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, АН-аас хоёр нэр дэвшигч тодорсон. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсон. 

Ингээд өнөөдөр СЕХ-нд нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна.

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд:

-Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд бид хуулиа хүндэтгэж, дүрмийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа явуулж, өндөрлөнө. Ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн тэргүүн хуулийн дагуу сонгогдож, бид хуульд заасан бүх заалтыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтарч ажиллана.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.