Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгыг үргэлжлүүлэн барина.

Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгыг үргэлжлүүлэн барина.

 Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалт зогссон, хөрөнгө оруулсан ч барилгын ажил гацаад байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороонд ажиллалаа.

Тухайлбал, ХУД-ийн “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй ч улсын цэцэрлэггүй.

“Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч өнгөрсөн оноос хойш ажил нь зогсоод байгаа. Барилгыг энэ онд барьж дуусна” гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр дурдлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ухаад орхисон нүх, дутуу барилгаас болж хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол гарч байгааг анхаарч, тэдгээр барилгын ажлыг үргэлжлүүлэх чиглэл өгөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.