Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж аваад байна.

Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж  аваад байна.

Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор Г.Батбаатар Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээллийн үеэр вакцинтай холбоотой дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад  хэрэглэж байгаа вакцинуудад эргэлзэх юм байхгүй.  Синофарм, Синовак вакцинуудыг  вакцин үйлдвэрлэлийн 100 жилийн туршлага дээр үндэслэн гарган авсан.

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 7-гоос илүү хоносон бол бүтэн тун хийлгэсэн гэж ойлгож болно. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс шинж тэмдэггүй, эсвэл нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл буурна. Вирусний халдвар тараах эрсдэл буурна.

Вакцин ямар  ч өвчин үүсгэхгүй. Бүтэн тун хийлгэсэн хүмүүс  халдвар авч болно. Халдвар тарааж болно. Гэхдээ энэ нь халдвар авсан хүмүүсээс эрс бага байна.

Вакцин хийлгэсний дараа эсрэг биетийн шинжилгээг  эмчийн заалтаар л хийдэг. Хүн бүр эсрэг биетийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биетийг хувиар тооцож үздэггүй. Харамсалтай нь манай  зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор ингээд байна.

Бүтэн тунгаар вакцин хийлгэсэн  бол ямар ч тохиолдолд PCR  өгөх шаардлагагүй.  Вакцин гэдэг чинь өвчин үүсгэгч вирус биш. Магадгүй,  вакцин хийлгэсний дараа дархлааны урвалаас болоод үндсэн өвчин сэдэрч болно. Гэхдээ ямар ч аюулгүй гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вакцинаа бүтэн тун хийлгэсэн бол PCR өгөх шаардлагагүй гэв 2021-05-06

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ эхлүүлэхээр боллоо. 2021-05-06

Элчин сайд А.Баттөр судлаач Мари Фэйвриг хүлээн авч уулзав. 2021-05-06

Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулаанаа энэ сарын 29-нд хийхээр болжээ. 2021-05-06

Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална. 2021-05-06

Г.Батбаатар: Зарим хувийн лабораториуд хүн татах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ гэж аваад байна. 2021-05-06

"Тэнэж яваад халдвар авлаа гэж уурлан, над руу ариутгах бодис цацаад байна" 2021-05-06

ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв. 2021-05-06

Олимпын эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. 2021-05-06

Гэр бүлийн зургаан хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ. 2021-05-06

Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгыг үргэлжлүүлэн барина. 2021-05-06