Хонконгийн тэмцэгч Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноолоо.

Хонконгийн тэмцэгч Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноолоо.

Хонконгийн шүүх сөрөг хүчний залуу идэвхтэн Жошуа Вонгт 10 сарын шоронд хоригдох ял оноожээ.

Түүнийг өнгөрсөн оны 6 дугаар сарын 4-нд зөвшөөрөлгүйгээр хийсэн жагсаал цуглаанд оролцсон хэмээн буруутгасан юм. 

Энэхүү жагсаал цуглааныг 1989 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойг тохиолдуулан хийжээ. Коронавирусний цар тахал дэгдэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан цагдаа нар 30 жилийн хугацаанд анх удаа жил тутам зохион байгуулагддаг уг арга хэмжээг явуулахыг хориглосон юм. Гэсэн ч олон мянган идэвхтэн Виктория цэцэрлэгт хүрээлэн цугларч, жагсаал цуглаанд оролцсон байна.  

Вонгоос гадна түүний гурван хамтрагч 4-6 сарын хоригдох ял авчээ. Тэд 26, 27 насны эмэгтэйчүүд байсан аж.

Вонг энэ хэргээс гадна эсэргүүцэлтэй холбоотой өөр хэргээр ял эдэлж байгаа юм. Тодруулбал, 2019 оны 6 дугаар сарын 21-нд цагдаагийн төв байрыг бүсэлсэн хэрэгт холбогдуулан түүнд өнгөрсөн оны 12 дугаар сард 13.5 сарын шоронд хоригдох ял оноожээ. Харин өнгөрсөн 4 дүгээр сард 24 настай Вонгт эсэргүүцэлд оролцсонтой нь холбогдуулан нэмж дөрвөн сарын хорих ял оноосон байна.

Сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эрх баригчид батлахыг зорьж байсныг нь эсэргүүцсэн жагсаал цуглаан Хонконгт 2019 оны зун дэгдсэн билээ. Хүчирхийлэл, эвдэн сүйтгэх ажиллагаа дагуулсан эмх замбараагүй байдал хэдэн сар үргэлжилж, цагдаа нар 10 мянга гаруй сэжигтнийг баривчилж, 2.5 мянга гаруй хүнд хэрэг үүсгэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.