В.Путин Аугаа Эх орны дайнд оролцож явсан БНАСАУ-ын эмэгтэй дайчинд мэндчилгээ дэвшүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайнд оролцож явсан БНАСАУ-ын сүүлчийн эмэгтэй ахмад дайчин Ли Ен Сукт Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
ОХУ-ын төрийн тэргүүний мэндчилгээний зургийг БНАСАУ дахь тус улсын ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд байрлуулсан байна.
“Ялалтын баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу. Хорьдугаар зууны түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болох Аугаа Эх орны дайн эхэлсэн эмгэнэлт өдрөөс хойш 80 жил өнгөрч байна. Энэ дайн тоолж баршгүй их зовлон шаналал авчирч, гэр бүл, хүн бүрийн хувь заяанд гүн гүнзгий, эдгэршгүй ул мөр үлдээжээ. Гэхдээ Та болон Таны нөхөд, нийт ард түмэн чөлөөлөх дайнд үүргээ нэр төртэй биелүүлж, нацизмыг бут цохиж, Европын ард түмнийг боолчлолоос аварсан. Бидний үүрэг бол ялагчдын агуу гавьяаг нандигнан хадгалж, хойч үедээ үлдээх юм” гэж В.Путин мэндчилгээндээ дурдсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч ахмад дайчинд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Ли Ен Сук нь Солонгосыг Японы милитаристуудаас чөлөөлөх тулаанд оролцсон Улаан армийн Алс Дорнодын фронтын 88 дугаар тусгай бригадын байлдагч байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.