МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ

МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ

Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан асуудлаар МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад, "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа. Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан, Хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна. Үндсэн хуулиар эдгээр эрх, эрх чөлөөг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдгийг сануулж, төр энэхүү үүргээ биелүүлэхийн тулд юуны өмнө иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломж, бололцоогоор хангахыг Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас шаардаж байна"

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.05.05/ 2021-05-06

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна 2021-05-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2021.05.06/ 2021-05-06

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.06-НЫ 11 ЦАГ/ 2021-05-06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаанхад дахь вакцинжуулалтын цэгт ажиллаж байна 2021-05-06

МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүллээ 2021-05-06

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.05.06/ 2021-05-06

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.07-НЫ 11 ЦАГ/ 2021-05-07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байна 2021-05-07

УИХ-ын дарга Г.Занданшатар суулт хийж байгаа АН гишүүдтэй уулзлаа. 2021-05-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын суулт хийж байгаа гишүүдтэй уулзаж байна 2021-05-07