Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болохоор зорьж байна

Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болохоор зорьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын ажилтай өнөөдөр танилцаж байна.

Гашуунсухайт боомтын тухайд Монгол Улсын экспортын гол гарц бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж “Ногоон бүс” болохоор зорьж байна. Тус боомтод дархлаажуулалт энэ оны гуравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд богинын тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүсийн иргэд, багийн хүн амыг вакцинд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 40 мянга 23 хүнийг вакцины нэгдүгээр тун, 12 мянга 177 хүнийг хоёрдугаар тундаа хамруулжээ. 

Мөн тус боомтод Дотоодын цэргийн ангийн 50 цэрэг урт богинын тээврийг тусгаарлах хамгаалалтад тавдугаар сарын 4-ний өдрөөс ажиллаж эхлээд байна. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 30-наас тус боомтын ажиллагааг хаасан ч өнөөдрөөс тээврийг явуулж эхэлсэн байна. Өнөөдөр барааны 9, нүүрсний 49, баяжмалын 16 тээврийн хэрэгсэл хил гарсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна 2021-05-06

Цар тахлын улмаас төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрчээ 2021-05-06

Ч.Алтангэрэл Монголын бөхчүүдийн салхийг ялалтаар эхлүүллээ. 2021-05-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа 2021-05-06

“Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ 2021-05-06

Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болохоор зорьж байна 2021-05-06

Транзит нислэгээр 138 иргэн ирлээ 2021-05-06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. 2021-05-07

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ. 2021-05-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнийхэн харанхуйгаас болгоомжил 2021-05-07

Өчигдөр 35534 иргэнийг дархлаажуулжээ 2021-05-07