Өчигдөр 35534 иргэнийг дархлаажуулжээ

Өчигдөр 35534 иргэнийг дархлаажуулжээ

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 6-нд нийслэлийн хэмжээнд 115 суурин, 24 явуулын /автобус/ цэгт 325 багийн 2435 эмч, ажилтан ажиллажээ.  Ингээд I тунд 22235, II тунд 13701, нийт 35534 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 73.6 хувь буюу 841712 нь I тунд, 41.4 хувь буюу 473430 нь II тунд хамрагдаад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.