Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоос шалтгаалсан сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна

Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоос шалтгаалсан сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.05.07/

Энэ үеэр АШУҮИС-ийн багш, доктор, профессор Д.Мөнхцэцэг коронавируст өвчлөл жирэмсэн эмэгтэйд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл өглөө.

Ковид-19 халдвар өндөр настай, архаг хууч өвчтэй иргэдэд өндөр эрсдэлтэйн адилаар жмрэмсэн эмэгтэйд мөн эрсдэлтэй.Жирэмсэн эмэгтэй арван сарын хугацаанд хүүхэд тээх явцад бие махбодид, амьсгал, зүрх судасны тогтолцоонд өөрчлөлт гардаг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хүчил төрөгчийн дутагдлын  хэмжээ нэмэгддэг. Физиологийн цус багадалт үүсдэг, дархлаа унадаг. Энэ бүгд нь вирусийн халдвар эхийн биед ороход эрсдэл үүсгэдэг.

АНУ-д жирэмсэн 23,000 эмэгтэй болон жирэмсэн биш 386,000 эмэгтэйг хамруулсан туршилт хийсэн байна. Тэгэхэд  коронавирусээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчимт эмчилгээний тасагт хэвтэх нь 3 дахин их, ECMO аппаратад орох нь 2 дахин их байсан байна.

Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүд ковидын халдвар авах нь нэмэгдэж байна. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн жирэмсэн болон төрсөн 98 эхийг судлахад, 50 хувьд уушгины хатгалгаатай байна. Төрсөн эхчүүдийн хоёр нярайгаас  халдвар илэрсэн. Одоогийн байдлаар  жирэмсэн, төрсөн 119 эх ковидын улмаас төрөх тасгуудад эмчлүүлж байна гэлээ.

Төрсний дараах сэтгэл гутралаас гадна ковидоос шалтгаалсан жирэмсний үеийн сэтгэл гутрал их байна. Жирэмсэн үеийн таргалалт,  чихрийн шижин,  ахимаг насандаа төрөх, артерын даралт өндөр байх зэрэг нь жирэмсэн эмэгтэйчүүд ковидоор өвчлөхөд, хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинээр халдварын 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ 2021-05-07

Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын Техникийн боловсролын дээд сургуулийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2021-05-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна 2021-05-07

Цасан шуурганы улмаас саатсан галт тэрэгний хөдөлгөөнийг яаралтай сэргээлээ 2021-05-07

Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ? 2021-05-07

Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоос шалтгаалсан сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна 2021-05-07

Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа 2021-05-07

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана 2021-05-07

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа 2021-05-07

Амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг зохион байгуулна 2021-05-07

Коронавируст халдварын улмаас эхийн эндэгдэл нэмэгджээ 2021-05-07