Шинээр халдварын 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

Шинээр халдварын 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр  737 хүнээс коронавирус илэрчээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудын 734 нь дотоодод бүртгэгджээ. Үүний 681 нь нийслэлд, 53 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагджээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  43 201 болж байна. Сүүлийн 24 цагт 1291 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарчээ. Ингэснээр нийт 28 533 хүн эдгэрээд байна.   

Түүнчлэн коронавируст халдварын улмаас 11 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар 153 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас  4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 125 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1484 нь хүндэвтэр, 475 нь хүнд, 2804 нь хөнгөн хэмээн оношлогджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүл гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг арилгуулжээ. 2021-05-07

ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо. 2021-05-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна. 2021-05-07

334,400 тун Вероселл вакцин хүлээн авлаа. 2021-05-07

Б.Ууганбат: Амаржсан эхэд нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа 2021-05-07

Шинээр халдварын 737 тохиолдол илэрч, 11 хүн нас баржээ 2021-05-07

Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын Техникийн боловсролын дээд сургуулийн Гүйцэтгэх захиралтай уулзав 2021-05-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна 2021-05-07

Цасан шуурганы улмаас саатсан галт тэрэгний хөдөлгөөнийг яаралтай сэргээлээ 2021-05-07

Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ? 2021-05-07

Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоос шалтгаалсан сэтгэл гутралд орох нь нэмэгдэж байна 2021-05-07