Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ.

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ.

Тэднийг хамтын шийдвэрээ зарласан өдөр Билл Гэйтс өөрийн хөрөнгөөс нийт $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг Мелиндагийн нэр дээр шилжүүлснийг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тухайлбал тэр АНУ-ын хамгийн том автомашины дилер, Coca-Cola ундааны үйлдвэр, Мексикийн томоохон телевиз болон Канадын төмөр замын компанид эзэмшдэг хувьцааныхаа хэсгээс эхнэрийнхээ нэр дээр шилжүүлснийг санхүүгийн бичиг баримтууд баталсан байна.

Мелинда Гэйтс одоо Coca-Cola Femsa компанийн $121 саяар үнэлэгдэх 4.7 хувь, Grupo Televisa компанийн $386 саяар үнэлэгдэх 6.7 хувийг эзэмших болсноор Мексикийн томоохон хоёр компанийн гол хувь эзэмшигчдийн нэг болжээ.

Үүнээс гадна Канадын Үндэсний Төмөр Зам компанийн $1.5 тэрбумаар үнэлэгдэх 1.9 хувийг, Америкийн хамгийн том автомашины дилер AutoNation компанийн $307 саяар үнэлэгдэх 3.7 хувийг Билл Гэйтс эхнэртээ шилжүүлж өгсөн байна.

Харин өөрийн үүсгэн байгуулсан Майкрософт компанийн эзэмшлээ хуваалцаагүй байна. Билл Гэйтс 34 жил удирдаж байсан компанийнхаа хувьцаанаас зарах, хандивлах зэргээр үрсээр одоо $144 тэрбумаар үнэлэгдэх 1 хувийг нь эзэмшдэг.

Билл, Мелинда нар 1994 онд гэр бүл болохдоо ямар нэг хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй юм байна.

Хоёр жилийн өмнө дэлхийн тэргүүн баян Амазоны Жэф Безосыг гэр бүлээ салгах үеэр өмч хөрөнгө хуваалцахад нь ажиллаж байсан хоёр хуульч энэ удаа Гэйтсийн гэр бүлийн салалт дээр мөн ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ. 2021-05-07

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна 2021-05-07

Цар тахлын цунамид нэрвэгдсэн Энэтхэг орон 2021-05-07

Вакцины патентаас татгалзахыг Орос дэмжсэн бол Герман эсэргүүцжээ 2021-05-07

Ялалтын баярт зориулсан жагсаалын бэлтгэл өнөөдөр Улаан талбайд болно. 2021-05-07

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ. 2021-05-07

Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2021-05-07

Польш улсад 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй 2021-05-07

ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов 2021-05-08

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулжээ. 2021-05-08

Токио 2020 зуны олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн Японд эрчимжиж байна. 2021-05-08