Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Коронавирусний халдвар авсны дараа биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо Японд 1131-д хүрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Коронавируст халдвараар хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо хамгийн сүүлд лхагва гарагт 1114-т хүрч байжээ. Энэ бүлэгт амьсгалын аппарат залгуулсан эсвэл эрчимт эмчилгээний тасгуудад яаралтай эмчилгээ хийлгэж байгаа халдвар авсан хүмүүс багтаж байгаа юм. Үүний зэрэгцээ Японд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт тохиолдлын тоо 622 мянга давж, 10 600 гаруй хүн нас баржээ.

Японы Засгийн газар коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийслэл Токио хот болон баруун нутгийн Осака, Хиого, Киото мужуудад дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 11-нийг хүртэл онцгой байдал тогтоосон юм. Онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 31 хүртэл сунгаж, мөн баруун өмнөд Фүкүока мужид тогтоох төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭМБ: Коронавирусний мутациуд БНЭУ-д цар тахал давалгаалахад нөлөөлж байна 2021-05-07

Цар тахлын цунамид нэрвэгдсэн Энэтхэг орон 2021-05-07

Вакцины патентаас татгалзахыг Орос дэмжсэн бол Герман эсэргүүцжээ 2021-05-07

Ялалтын баярт зориулсан жагсаалын бэлтгэл өнөөдөр Улаан талбайд болно. 2021-05-07

Билл Гэйтс нийт $2.4 тэрбумын хөрөнгийг салж буй эхнэрийнхээ нэр дээр шилжүүлжээ. 2021-05-07

Японд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2021-05-07

Польш улсад 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй 2021-05-07

ДЭМБ: БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакцинд зөвшөөрөл олгов 2021-05-08

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулжээ. 2021-05-08

Токио 2020 зуны олимпын наадмыг цуцлахыг шаардсан хөдөлгөөн Японд эрчимжиж байна. 2021-05-08

“Ingenuity” Ангараг дээр анх удаа шинэ байршил руу нисжээ 2021-05-08